Friday, May 21, 2010

Сурлагын өндөр амжилт хүсье

16 долоо хоногын турш CS203-ОБЪЕКТ ХАНДАЛТАТ ПРОГРАМЧЛАЛ хичээлийн блогтой хамт байж, програмчлалын шинэ эрин Объект хандалтат технологийн талаар судлаж бага ч болов мэдлэг хуримтлуулж, дадлагажиж чадсан бол бид сэтгэл хангалуун байна.

Хэрвээ төдийлөн сайн ойлгож чадаагүй бол бүү сэтгэлээр унаарай. Та бүхэнд дараагийн улирал дахин үзэж, бүрэн судлах боломж бий. Харин тэр үед "Цагийн юмыг цагт нь" гэдэг үнээ санахтун.

Бүгдэд нь сурлагын өндөр амжилт хүсье. Сайхан амарцгаагаарай.

Блогын хандалт

Хичээлийн блогыг анх нээгээд Google analytic -т профайлыг нээж хандалтанд анализ хийсэн юм. Өнөөдрийн байдлаар манай хичээлийн блогруу Монгол, Орос, АНУ -с нийт 3868 зочин хандаж 9614 удаагын хуудсыг ачааллаж, дунджаар 4 минут 34 секундын хугацаанд саатжээ.

Мөн агуулга тус бүр дээр Оноо-828, Лаб-611, Лекц-428, Бие даалт-366 удаагын даралт хийгдсэн байна. Эхний долоо хоногуудад Лаб дээр дарсан хандалт нь харьцангуй их байсан.

Хандалтууд ихэчвлэн шууд хаягаар, blogger.com, mail.yahoo.com мөн google -р жава, объект хандалтат технологи" түлхүүр үгүүдээр хайлтанд илэрч байжээ. И-мэйлээр явуулсан мэдээлэлд блогруу буцах линктэй байснаас yahoo mail -с дамжиж хандсан хандалт их байгаа нь харагдаж байна.

Вэб үзсэн үзүүлэгч програмын 82.8%-Firefox, 8.6%-Chrome, 7,24%-IE байгаа нь манай оюутнууд Internet Explorer ашиглах нь эрс буурсан гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна.

Sunday, May 16, 2010

Шалгалтын хуваарь

CS203-5/19 нд 8:00 цагт. Хоцролгүй ирцгээнэ үү. Бүгдэд нь амжилт хүсье. (Жич: 3-р хэсэгт жава код бичих даалгавартай)

Wednesday, May 12, 2010

Wednesday, May 5, 2010

КТМС-Э НОМЫН САН

Сайн уу! КТМС-н электрон номын санд тавтай морилно уу. Одоогоор манай фондод компьютерийн ухааны чиглэлээр 75 категорт хуваасан 3000 гаруй гадаад, дотоодын номнууд байна. Эдгээр номнуудыг зөвхөн КТМС-н оюутнууд дотоод сүлжээнд татаж авч унших боломжтой. Цаашид номын фондоо байнга шинэчилж байх болно. Та бүхэнд амжилт хүсье. НЭВТРЭХ

BufferedReader/Writer

java.io.BufferedReader, java.io.BufferedWriter нар нь текст файлаас, гараас String төрлөөр утга унших, бичихэд хэрэглэгдэнэ.

BufferedReader
Байгуулагч арга:
br =  new BufferedReader(new FileReader("file.txt"));
String s = br.readLine(); // Уншихдаа нэг мөр мөрөөр хоосон зайгүйгээр уншдаг.
(Файл байхгүй, бичих эрхгүй, өөр эзэмшичгтэй тохиолдолд IOException шиднэ.)

int c = br.read(); // Уншихдаа нэг char буюу тэмдэгтээр уншдаг.
Файлын төгсгөлд ирээд -1 гэсэн утга буцаадаг. Мөн дээрхийн адил алдаа үүсвэл IOException шиднэ.

br.close(); // Бид оролтын урсгал нээсэн бол заавал хааж файлын дараа
өөр процесс эзэмшихэд нь боломж өгөх хэрэгтэй.

BufferedWriter
Байгуулагч арга:
bw = new BufferedWriter(new FileWriter("file.txt")); //
String s;
bw.write(s); // Файл руу бичнэ. Шинэ мөр нэмэхгүй. Алдаа үүсвэл IOException шиднэ.
bw.newLine(); // Файл руу мөр, мөрөөр бичнэ. Шинэ мөр нэмэхгүй. Алдаа үүсвэл IOException шиднэ.
bw.close(); // Файл руу бичиж дууссан бол заавал оролтын урсгал хаах хэрэгтэй. 
Хаагаагүй тохиолдолд дискэнд хадгалагдахгүй байх эрсдэлтэй байдаг.

Жава - Файлаас унших 2

\\ Илүү хялбар жишээ, файлын нэр UseBufferedReader.java

import java.io.BufferedReader;
import java.io.FileNotFoundException;
import java.io.FileReader;
import java.io.IOException;

public class UseBufferedReader {

public static void main(String[] args) {

try {

String sCurrentLine;

BufferedReader br =
new BufferedReader(new FileReader("C:\\readFile.txt"));

while ((sCurrentLine = br.readLine()) != null) {
System.out.println(sCurrentLine);
}

} catch (FileNotFoundException e) {

e.printStackTrace();

} catch (IOException e) {

e.printStackTrace();

}

}
}
ЭХ КОДЫГ ТАТАХ

Жава - Файлаас унших

// File -s unshih
import java.io.*;
class FileRead
{
public static void main(String args[])
{
try{
// ehleed file -aa neene
// command muriin parametr
FileInputStream fstream = new FileInputStream("textfile.txt");
// DataInputStream -n objectiig todorhoiloh
DataInputStream in = new DataInputStream(fstream);
BufferedReader br = new BufferedReader(new InputStreamReader(in));
String strLine;
//File -s ugugdliig mur muruur unshina
while ((strLine = br.readLine()) != null) {
// Unshsan aguulgaa mur muruur hevlene
System.out.println (strLine);
}
//Oroltiin ursgalaa zaaval haah heregtei.
in.close();
}catch (Exception e){// Aldaa barij avah
System.err.println("Error!!!: " + e.getMessage());
}
}
}

ЭХ КОДЫГ ТАТАХ

Monday, May 3, 2010

JAVA APPLET - Жишээ