Showing posts with label Бие Даалт. Show all posts
Showing posts with label Бие Даалт. Show all posts

Monday, April 25, 2011

БИЕ ДААЛТ нөхөж хамгаалах, дvгнэх заалт

Бие даалтын ажил нөхөж хамгаалах, дүгнэх заалт:

  • Бие даалтын ажил№1 буюу Бие даалтын явцаа заасан хугацаанд үзүүлж, хэлэлцсэн оюутнууд 0, бие даалтаа үзүүлээгүй оюутнууд -4 оноогоор, дүгнэгдэнэ.

  • Бие даалтын ажил№2 буюу Бие даалтын нэгтгэлээ заасан хугацаанд хамгаалсан оюутнууд багшийн зөвшөөрлөөр 14-15 долоо хоногт багтаан өөрийн хийсэн ажлаа төгөлдөржүүлэн сайжруулж бүтэн оноогоо авах боломжтой. Тухайлбал, багшийн зүгээс засаж сайжруулах шаардлагатай гэж үзсэн хэсгийг баяжуулан сайжруулах, мөн бие даалтын ажлын бичиг баримтын дүгнэлт хэсэгт бие даалтын ажил гүйцэтгэх явцад гарсан хүндрэл, алдааг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа жагсааж бичих гэх мэт

  • Бие даалтын ажил№2 буюу Бие даалтын нэгтгэлээ заасан хугацаанд хамгаалаагүй 1 долоо хоног хоцорч хамгаалсан бол тухайн ажлын гүйцэтгэлээр дүгнэсэн онооны тал хувиар дүгнэгдэнэ. 2 долоо хоног хоцорч хамгаалсан ажил оноо авахгүй.

Saturday, April 2, 2011

Бие даалт №2

Бие даалтын ажлын 2 хамгаалах

Програмын үр дүн: Бие даалт №2-д өгөгдсөн ойлголтуудыг хэрэгжүүлэх. Тэгэхдээ Бие даалтын ажил№1-ээр бичсэн код дээрээ үргэлжлүүлж бичээрэй! Сонгосон сэдвийн хүрээнд тань зарим нэг ойлголтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байвал (хийсвэрлэхэд хүндрэлтэй бол) тухайн ойлголтыг хэрэгжүүлсэн, өөр бусад жишээг интернет бусад сурах бичигээс хайж олоод туршиж үзээд оноогоо дүйцүүлэн тооцуулж болно.
04/04/2011-04/08/2011 хооронд Лабораторийн цаг дээр ирэхдээ "интерфейс"-ийг бие даалтын ажилдаа нэмж хэрэгжүүлээд ирээрэй! Энэ нь лабораторийн ажлын 2 оноогоор дүгнэгдэхээс гадна бие даалтын чинь нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл, Лабораторийн багш нар ирэх 7 хоногт зөвхөн "интерфейс"-ийг хэрхэн хэрэгжүүлсэнийг тань шалгаад зогсохгүй, та бүхний бие даалтын ажил ерөнхийдөө ямар явцтай явж байгаа, цаашид бие даалтын ажил гүйцэтгэхдээ юун дээрээ анхаарах, юуг засаж сайжруулах шаардлагатайг тань оноо хасахгүйгээр хэлж зөвлөх тул Та бүхэн ирэх 7 хоногийн лабораторийн хичээлдээ идэвхитэй оролцоорой!


Реферат бичих: Агуулгын хувьд Бие даалт№1 болон Бие даалт№2-оор хэрэгжүүлсэн ОХТ-ийн онолын ойлголтуудыг багтаасан байна. Онолын ойлголт тус бүрээр тухайн ойлголтын онцлог хэрэглээний ач холбогдлын талаар товч дурдаад өөрийн системдээ тухайн ойлголтыг бодит амьдралын шаардлагатай уялдуулан хэрхэн хэрэгжүүлсэнээ тайлбарлаарай!

Monday, March 14, 2011

"Бие даалт №1" хамгаалах

Бие даалтын ажил№1-ийг дараах 2 үе шаттай хамгаалуулна. Үүнд:
  1. X долоо хоног (III.28-IV.1) Хэрэгжүүлэх ойлголтууд: Хийсвэрлэл, удамшил харьцаа, даран тодорхойлогдсон арга (method override), Статик түлхүүр үгийн хэрэглээ, final түлхүүр үгийн хэрэглээ, дахин тодорхойлогдсон арга (method overload)
  2. XIII долоо хоног (IV.18-IV.23) Хэрэгжүүлэх ойлголтууд: Интерфейс, бүрдмэл харьцаа, ...

Friday, February 25, 2011

Бие даалт

Tuesday, April 27, 2010

Лаб 9, 10+Бие даалт 4

Лабын удирдамжуудыг slideshare, google docs дээр байршуулсныг татах боломжтой байгаа. Гэвч зарим оюутнууд татаж авч чадахгүй байгаа тул татахаар байрлуулж байна.

ТАТАХ - Лаб 9, 10+Бие даалт 4

Monday, April 26, 2010

Бие даалт 04

Энд дарж үзнэ үү. Эцсийн хугацаа 15-р долоо хоног.

Thursday, March 25, 2010

Бие даалт 03

Бие даалт 03 СЭДЭВ: Жава засварлагч орчин (IDE), Жава Java Foundation Classes (JFC) - Swing widget toolkit

УДИРДАМЖ:
Энэ бие даалтын ажлаар жава хэл бичихэд ашигладаг Eclipse, NetBeans засварлагчдыг судлаж ашиглаж сурах, JFC болон Жава Swing сангуудыг судлаж, ашигласан ямар нэгэн тооцоолол хийдэг жишээ програм бичих.

АШИГЛАХ МАТЕРИАЛ:
java.sun.com
google.mn search keyword:"JFC, Java swing "
JAVA 2 - Энхжаргал багшийн ном
Лекцийн материалууд

ДҮГНЭХ ХЭЛБЭР:
Бие даалт 3 нь нийт 5 оноотой.
Шалгах эцсийн хугацаа 13 -р долоо хоногийн Баасан гараг буюу 04-25 ны 18:00
[ Бие даалтын нүүр - татах]
ШАЛГУУЛАХ:
Оюутан тус бүр бие даалтын ажлыг лабораторын багшийнхаа бие даалтын цаг дээр лабораторын компьютер дээр эсвэл notebook дээр програмаа ажилуулж шалгуулж цаасан дээрх тайлангийн(программын эх кодыг хавсаргана) хамт хамгаалж оноогоо авна.
ШААРДЛАГА:
-Оюутны хийсэн жишээ Програм нь бие даалтын даалгаварт тусгагдсан бүх ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлж обьект хандлагат аргыг ашигласан байх хэрэгэтэй.
-Тайлан нь оюутны код, нэр, лабораторын цаг, багшийн нэр, бие даалтын даалгаврын зорилго, онолын судалгаа, дүнэлт, програмын кодыг тайлбарын хамт тусгасан байх хэрэгтэй.

ДААЛГАВАР:
Бие даалтын ажил нь үндсэн 2 хэсэгтэй:
1-р хэсэг:

a. http://www.eclipse.org/ , http://www.netbeans.org Сайтуудаас Нэгдмэл хөгжүүлэлтийн орчин програмаа татаж авч суулгах. IDE –ууд нь олон хэлийг дэмждэг болсон тул зөвхөн Жава хэл дээр ашиглахаа татаж авна уу.
b. Эдгээр орчнуудын бүх цэс, боломжуудыг судлаж тайлбар бичих шаардлагатай.
c. Өөрийн бичсэн програмын кодуудаа импортлож debug хийсэн байх хэрэгтэй.
d. Тайландаа screenshot уудыг тайлбарын хамт хавсаргана.

2-р хэсэг:

a. (JFC) API –н талаар судлаж, Жава програмд GUI (graphical user interface)-г хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар судлах. Java.sun.com, Wikipedia.com ашиглаж онолын мэдээллээ цуглуулж болно.
b. Look & Feel, GUI ашиглаж өөрийн хөгжүүлж буй сэдэвт тохируулж жишээ програм бичиж compile хийж ажилуулж турших.
c. Тайландаа screenshot уудыг тайлбарын хамт хавсаргана.
d. Хэрэв Java swing ашиглаж сонирхолтой, шинэлэг GUI хийсэн бол +2 хүртэлх нэмэлт оноо авч болно.

Saturday, March 13, 2010

Бие даалт 01 хугацаа дууслаа

CS203- хичээлийн Бие даалт 01 -н хугацаа дууслаа.
Оюутнууд маань бие даалтаа амжилттай хийж гүйцэтгэсэн ч доорх дутагдлууд гарч байв.

1. Бие даалтын нүүр ашиглаагүй, (http://cs203.blogspot.com/2010/02/blog-post_28.html - ХАЯГАН ДЭЭРХ НҮҮРИЙГ ТАТАЖ АВЧ АШИГЛАНА.)
2. Бие даалтын удирдамж дээр заасны дагуу бие даалтын зорилго, онолын хэсэг, дүгнэлт хэсэг зайлшгүй байх ёстой. Хамгийн сүүлд кодоо хавсаргах ёстой. (хэрэв их хэмжээтэй код байгаа бол хэрэгцээтэй хэсгийг нь л оруулахад болно.
2.1 Хамгийн ихдээ 10 хүртэлх хуудсанд багтаагаарай, Их текст бичих бол фонтоо 10 -р бичиж болно.)
2.2 Текстийн фонт - Arial, UNICODE ашиглах, Тесктийн хэмжээ - 12 pt, Хуудасны формат A4, Зүүн захаас 2.5cм бусад захаас 2см зай авна уу.
3. Цаасны зай ашиглалт муу, үг үсгийн алдаа, текст хэлбэржүүлэлт муу
4. Гүйцэтгэсэн бие даалтаа уншаагүй ирэх, өөр хүүхэдтэй хамт хийсэн, хүүхдийн бие даалтыг хуулсан.(Өмнөх хүүхэдтэйгээ яг адилхан бие даалт хийгээд ирсэн бол сүүлд ирсэн хүүхдийн оноог хасах болно. Тиймээс оюутан та өөрөө ухамсартай байж бие даалтаа бусдад хуулуулахгүй байх хэрэгтэй.)
5. Бие даалтын ажилд заавал хавтас хийх албагүй, Үдээс үдэх бол зүүн дээд өнцөгт ганцхан үдээд үдээрэй.

Дараагийн бие даалтууд дээр өмнөх алдаануудаа зассан байхыг хүсье. Бие даалтаа үзүүлж амжаагүй оюутнууд дараагийн ажлаа цагт нь хийхийг сануулж байна. Цагийн юм цагтаа.

Амжилт хүсье.

Tuesday, March 9, 2010

Бие даалт 02

Бие даалт 02 - Жава Өгөгдлийн төрөл хувиргалт, Массив

УДИРДАМЖ:

Энэ бие даалтын ажлаар жава хэлний өгөгдлийн төрлүүд тэдгээрийг хэрхэн хувиргах төрөл хувиргалтын функц-үүдийн ашиглалт, массив-ийг заралгаа түүн дээр хийгдэх үйлдлүүдийг жишээн дээр үзүүлэх.

АШИГЛАХ МАТЕРИАЛ:

java.sun.com

google.mn search keyword:"How to convert data type X to type Y in java, "

JAVA 2 - Энхжаргал багшийн ном

Лекцийн материалууд

ДҮГНЭХ ХЭЛБЭР:

Бие даалт 2 нь нийт 5 оноотой.

Шалгах эцсийн хугацаа 9 -р долоо хоногийн Баасан гараг буюу 03-27 ны 18:00

[ Бие даалтын нүүр - татах]

ШАЛГУУЛАХ:

Оюутан тус бүр бие даалтын ажлыг лабораторын багшийнхаа бие даалтын цаг дээр лабораторын компьютер дээр эсвэл notebook дээр програмаа ажилуулж шалгуулж цаасан дээрх тайлангийн(программын эх кодыг хавсаргана) хамт хамгаалж оноогоо авна.

ШААРДЛАГА:

-Оюутны хийсэн жишээ Програм нь бие даалтын даалгаварт тусгагдсан бүх ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлж обьект хандлагат аргыг ашигласан байх хэрэгэтэй.

-Тайлан нь оюутны код, нэр, лабораторын цаг, багшийн нэр, бие даалтын даалгаврын зорилго, онолын судалгаа, програмын кодыг тайлбарын хамт тусгасан байх хэрэгтэй.

ДААЛГАВАР:

Бие даалтын ажил 1 нь үндсэн 2 хэсэгтэй: Хэсэг тус бүрт хамаарах ойлголтуудыг багтаасан жижиг програм бичнэ. Програм нь ямар ч үйлдэл хийдэг байж болно ОХТ ашигласан байвал сайн.

1.) Төрөл хувиргалт

integer to String, double to String, long to String, float to String, String to integer, String to double, String to long, String to float, decimal to binary, decimal to hexadecimal, Color to hexadecimal, hexadecimal (String) to integer, ASCII code to String, integer to ASCII code (byte), To extract ASCII codes from a String, integer to Boolean, boolean to integer, float to double, double to float

2.) Массив

Нэг болон олон хэмжээс массив тэдгээрийн төрөл, обьект хандлагат технологт хэрхэн ашиглах, Массив дээх хийгдэх үйлдэлүүд хэрэглээ.

`БИЕ ДААЛТ 02 - УДИРДАМЖ [PDF] - Татах`

Sunday, February 28, 2010

Бие даалт 01

Бие даалт 01 - Жава Өгөгдлийн төрөл, оператор

УДИРДАМЖ:
Энэ бие даалтын ажлаар бид жава хэлний өгөгдлийн төрлүүд, жава хэлний операторууд түүн дээр хийгдэх үйлдлүүд, жава хэлний оролт гаралтын аргуудын тухай судлаж бодит практик дээр турших болно.

АШИГЛАХ МАТЕРИАЛ:
java.sun.com
google.mn search keyword:"java data types, java operators, java input output tutorial, examples"
JAVA 2 - Энхжаргал багшийн ном
Лекцийн материалууд

ДҮГНЭХ ХЭЛБЭР:
Бие даалт 1 нь нийт 5 оноотой.
Шалгах эцсийн хугацаа 7 -р долоо хоногийн Баасан гараг буюу 03-13ны 18:00 (цагийн юм цагтаа, хугацаа хэтэрвэл тооцохгүй тул эртхэн үзүүлвэл хялбар байх болно)
ШАЛГУУЛАХ:
Оюутан тус бүр бие даалтын ажлыг лабораторын багшийнхаа бие даалтын цаг дээр лабораторын компьютер дээр эсвэл notebook дээр програмаа ажилуулж шалгуулж цаасан дээрх тайлангийн(программын эх кодыг хавсаргана) хамт хамгаалж оноогоо авна.
ШААРДЛАГА:
-Оюутны хийсэн жишээ Програм нь бие даалтын даалгаварт тусгагдсан бүх ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлж обьект хандлагат аргыг ашигласан байх хэрэгэтэй.
-Тайлан нь оюутны код, нэр, лабораторын цаг, багшийн нэр, бие даалтын даалгаврын зорилго, онолын судалгаа, програмын кодыг тайлбарын хамт тусгасан байх хэрэгтэй.


ДААЛГАВАР:
Бие даалтын ажил 1 нь үндсэн 2 хэсэгтэй:

1.) Операторууд
Арифметик опертаор: +,-,/,*,%
Логик оператор: &&, ||, !
Харьцуулах үйлдэл: if else нөхцөл шалгах үйлдлэл, case switch арга
Нэмэгдүүлэх, хорогдуулах: ++, --
Бит үйлдлүүд: &,| ,^
Давталттай цикл: while давталт, for буюу параметрт давтавт, do while буюу дараах нөхцөл давталт

2.) Өгөгдлийн төрлүүд+Оролт гаралт
2.1) boolean, char, byte, short, int, double г.м өгөгдлийн төрлүүд, утгын хязгаарууд , автомат болон гар аргын хоорондын хөрвүүлэлт.

2.2) жава хэлний оролт гаралтын аргууд, файлаас болон гараас хэрхэн утга авдаг args[] массив, scanner класс, bufferedreader -н функцуудын онцлог, ялгаа, тэдгээрийн хэрэглээ.


Бие даалтын нүүр

Энэ бие даалтын нүүрийг ашиглаж бие даалтаа хийнэ үү.