Saturday, March 13, 2010

Бие даалт 01 хугацаа дууслаа

CS203- хичээлийн Бие даалт 01 -н хугацаа дууслаа.
Оюутнууд маань бие даалтаа амжилттай хийж гүйцэтгэсэн ч доорх дутагдлууд гарч байв.

1. Бие даалтын нүүр ашиглаагүй, (http://cs203.blogspot.com/2010/02/blog-post_28.html - ХАЯГАН ДЭЭРХ НҮҮРИЙГ ТАТАЖ АВЧ АШИГЛАНА.)
2. Бие даалтын удирдамж дээр заасны дагуу бие даалтын зорилго, онолын хэсэг, дүгнэлт хэсэг зайлшгүй байх ёстой. Хамгийн сүүлд кодоо хавсаргах ёстой. (хэрэв их хэмжээтэй код байгаа бол хэрэгцээтэй хэсгийг нь л оруулахад болно.
2.1 Хамгийн ихдээ 10 хүртэлх хуудсанд багтаагаарай, Их текст бичих бол фонтоо 10 -р бичиж болно.)
2.2 Текстийн фонт - Arial, UNICODE ашиглах, Тесктийн хэмжээ - 12 pt, Хуудасны формат A4, Зүүн захаас 2.5cм бусад захаас 2см зай авна уу.
3. Цаасны зай ашиглалт муу, үг үсгийн алдаа, текст хэлбэржүүлэлт муу
4. Гүйцэтгэсэн бие даалтаа уншаагүй ирэх, өөр хүүхэдтэй хамт хийсэн, хүүхдийн бие даалтыг хуулсан.(Өмнөх хүүхэдтэйгээ яг адилхан бие даалт хийгээд ирсэн бол сүүлд ирсэн хүүхдийн оноог хасах болно. Тиймээс оюутан та өөрөө ухамсартай байж бие даалтаа бусдад хуулуулахгүй байх хэрэгтэй.)
5. Бие даалтын ажилд заавал хавтас хийх албагүй, Үдээс үдэх бол зүүн дээд өнцөгт ганцхан үдээд үдээрэй.

Дараагийн бие даалтууд дээр өмнөх алдаануудаа зассан байхыг хүсье. Бие даалтаа үзүүлж амжаагүй оюутнууд дараагийн ажлаа цагт нь хийхийг сануулж байна. Цагийн юм цагтаа.

Амжилт хүсье.

2 comments:

  1. Багшаа лаб 5-аа powerpoint file-аар нь тавьчих тэгэхүү? pdf болохоор эхний хуудас нь заавраараа халхлагдчихаад байна

    ReplyDelete
  2. Лаб 05 -г PPT -р тавилаа.

    http://cs203.blogspot.com/2010/03/05.html

    ReplyDelete