Sunday, March 7, 2010

7 -р долоо хоногт Бие Даалт 01, Лаб 04

-Ирэх 7 хоног буюу 03 сарын 8 -с 12 ныг хүртэл КТМС-д магадлан итгэмжлэлт явагдана.
-Бие даалт 01 -г лабораторынхоо багшийнхаа зөвхөн бие даалтын цагууд дээр шалгуулна.
-Лабораторын цаг дээр бие даалт үзэхгүй. Бие даалтын цаг дээр лаб үзэхгүй. (Даваа -3 ын оюутнууд 1 дэх өдөр баярын өдөр гээд хичээл орохгүй тул бие даалтын цаг дээр лаб 4-г үзүүлж болно. Дээд цэснээс багшийн нэр нь дээр дарж лаб, бие даалтын цагийг харна уу)
-Мягмар-7 -с Лхагва -7 уруу шилжиж орж ирсэн хүүхдүүд энэ цаг дээрээ баруун талын эгнээд сууж байна уу.

-Миний хувьд 7 -р долоо хоногын лабораторын цагуудын эхний 60 мин-д 4-р лабораторын удирдамжийг тайлбарлаж үлдсэн 30 мин-д оюутнуудын 4-р лабораторыг үзэж асуулт асууж дүгнэнэ.

Энэ 7 хоногоос эхлэн лабораторын цагууд дээр:
1. Тоглоом тоглохыг зөвшөөрөхгүй!
2. Хичээлгүй оюутнуудыг суулгахгүй! Өөр хичээл хийж байлаа ч лабораторын хичээлийн, бие даалтын цаг дээр суулгахгүй. Цаг захиалж суудаг өрөөндөө сууцгаана уу!

No comments:

Post a Comment