Showing posts with label Зарлал. Show all posts
Showing posts with label Зарлал. Show all posts

Saturday, April 23, 2011

Явцын сорил 2

Явцын сорил 2-ийг 2011.05.07-ны бямба гаригт 15:00 цагаас 130, 205, 206 тоот өрөөнд авах болсоныг мэдэгдье!

Tuesday, March 15, 2011

CS203-Сорил 01

9-р долоо хоногт буюу 3/26 - Бямба гараг, 15:00 цагт 130, 205, 206 ангид СS203 - Сорил 1 авна. 
Сорил нь эхний 9 лекц, 7 лаб дээр үзсэн ойлголтууд агуулсан тест, бодлого гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Sunday, May 16, 2010

Шалгалтын хуваарь

CS203-5/19 нд 8:00 цагт. Хоцролгүй ирцгээнэ үү. Бүгдэд нь амжилт хүсье. (Жич: 3-р хэсэгт жава код бичих даалгавартай)

Wednesday, May 5, 2010

КТМС-Э НОМЫН САН

Сайн уу! КТМС-н электрон номын санд тавтай морилно уу. Одоогоор манай фондод компьютерийн ухааны чиглэлээр 75 категорт хуваасан 3000 гаруй гадаад, дотоодын номнууд байна. Эдгээр номнуудыг зөвхөн КТМС-н оюутнууд дотоод сүлжээнд татаж авч унших боломжтой. Цаашид номын фондоо байнга шинэчилж байх болно. Та бүхэнд амжилт хүсье. НЭВТРЭХ

Thursday, April 29, 2010

ЦХО СОРИЛ 04/29-20:00 130, 205

CS203-н сорил 2 товлосон цагтаа өнөөдөр 18:20 -д 130, 205 -д авна.
ЦХО -н сорил 20:00 -д үргэлжлүүлээд 130, 205 -д авна. CS203, ЦХО үзэж байгаа оюутнууд давхцахгүй дарааллаад 2 сорилоо өгнө.

Wednesday, April 21, 2010

Сорил 02 - 4/29 нд 18:20 (130, 205)

CS203-ОХП хичээлийн Сорил -2 -г 04-29 ний пүрэв гарагийн 18:20 цагт 130, 205 тоот ангиудад авна. Цагтаа ирцгээнэ үү.

Wednesday, April 14, 2010

Зарлал

МС-ын оюутнууд IS201 мэдээллийн системийн дадлага энэ 6-р сард хийнэ. Иймээс СА-д өмнө нь дадлагат гараагүй оюутнууд бүртгүүл.
ПХ-ын оюутнууд CS211 Програмчлах дадлагыг энэ 6-н сард сургууль дээр хийнэ. Иймд өмнө нь дадлагат гараагүй оюутнууд CA-д бүртгүүл
ПХ-ын оюутнууд SE306 Програм хангамжийн дадлагыг энэ 6-н сард гадны байгууллагат хийх тул CS211 дадлага хийсэн оюутнууд, SW07-той оюутнууд CA-д бүртгүүл.

Saturday, March 27, 2010

Сорил 01 - 3 сарын 27 - 12:00

Сорил 1
9-р долоо хоног, 3 сарын 27 буюу Бямба гарагийн 12:00 цагт 130, 205 ангиудад авна. Цагтаа ирцгээгээрэй.

Monday, March 15, 2010

Санал асуулгын дүн

Жава хэл сурахад хэр төвөгтэй байна вэ?

Маш амархан
12 (6%)
Хичээвэл сурна
64 (34%)
Нилээн хэцүү
106 (56%)
Дахиж үзнэ...
6 (3%)

Санал асуулганд нийт 188 хүн санал өгснөөс нийт оюутнуудын 56% нь "Нилээн хэцүү" гэсэн хариултыг сонгожээ. 34% нь "Хичээвэл сурна" гэсэн хариултыг сонгосон нь оюутнуудын дийлэнх нь шууд "C" үзэж байгаад "Жава" үзсэнтэй холбоотой гэж тайлбарлах байх. Тухайн хэлийг сурахад хэр хүнд хэцүү байх нь оюутны өөрийн идэвх чармайлт, хичээл зүтгэлээс шалтгаална гэж бодож байна. Дахиж үзэхээр шийдсэн оюутнуудад боломж байгаа гэдгийг сануулъя. "Жава -2" номоо 2 удаа уншаад үз, Монгол хэл дээрх энэ номыг бүр ойлгохгүй бол ойлготлоо дахин унш.

Sunday, March 7, 2010

7 -р долоо хоногт Бие Даалт 01, Лаб 04

-Ирэх 7 хоног буюу 03 сарын 8 -с 12 ныг хүртэл КТМС-д магадлан итгэмжлэлт явагдана.
-Бие даалт 01 -г лабораторынхоо багшийнхаа зөвхөн бие даалтын цагууд дээр шалгуулна.
-Лабораторын цаг дээр бие даалт үзэхгүй. Бие даалтын цаг дээр лаб үзэхгүй. (Даваа -3 ын оюутнууд 1 дэх өдөр баярын өдөр гээд хичээл орохгүй тул бие даалтын цаг дээр лаб 4-г үзүүлж болно. Дээд цэснээс багшийн нэр нь дээр дарж лаб, бие даалтын цагийг харна уу)
-Мягмар-7 -с Лхагва -7 уруу шилжиж орж ирсэн хүүхдүүд энэ цаг дээрээ баруун талын эгнээд сууж байна уу.

-Миний хувьд 7 -р долоо хоногын лабораторын цагуудын эхний 60 мин-д 4-р лабораторын удирдамжийг тайлбарлаж үлдсэн 30 мин-д оюутнуудын 4-р лабораторыг үзэж асуулт асууж дүгнэнэ.

Энэ 7 хоногоос эхлэн лабораторын цагууд дээр:
1. Тоглоом тоглохыг зөвшөөрөхгүй!
2. Хичээлгүй оюутнуудыг суулгахгүй! Өөр хичээл хийж байлаа ч лабораторын хичээлийн, бие даалтын цаг дээр суулгахгүй. Цаг захиалж суудаг өрөөндөө сууцгаана уу!

Хагас сайн өдөр лаборатор орлоо

03 сарын 06 ны өдрийн 12:00 цагт 126-д зарласан лаборатор амжилттай орлоо.
Энэ лабораторт маань Мягмар -7 ын оюутнуудад болон бусад цагийн оюутнууддаа зориулж хоцорсон хичээлийг нь нөхөж оръё гэсэн ч 6 оюутан ирлээ. 6 оюутан гээд хичээлээ таралгүй ирсэн 6 оюутандаа өмнөх лаборатор, лекцийн тухай дэлгрэнгүй тайлбарлаж давтлага хичээл орлоо. Давтлага лаборатор 12:30 д эхлэж 15:00 д завсарласан. Ирсэн 6 оюутанууддаа зохих ирцийн оноог нөхөж олгосон.

Зориуд цаг товлож зарласан давтлага лабораторт ирээгүй бусад оюутнууд нь хичээлээ бүрэн төгс ойлгосон гэж миний хувьд дүгнэж байна. Цагийн юм цагтаа тул 7 -р долоо хоногоос нөхөж лаб үзэх, нөхөж лаб орох тухай асуудал байхгүй. Заасан зүйлийг дахиж заахгүй. Оюутан өөрөө хоцорсон мэдлэгээ бие дааж эзэмших ёстой.

Thursday, March 4, 2010

Мягмар -7 групп Хагас сайнд нөхөж орно

Хуучин Пүрэв-7 цаг -> Мягмар -7 дээр шилжсэнээс хойш 2 удаагын лаборатор орж чадаагүй тул энэ хагас сайн өдөр 03 сарын 06 нд 12:00 цагт 126-д нөхөж орно. Эхний лабораторын ажлуудын талаар давтлага хичээл орох тул бусад миний цагийн хүүхдүүдээс энэ давтлаганд сууж болно.

Tuesday, February 23, 2010

CS203 - ОХП хичээлийг үзэж байгаа оюутнууд cs203@cdeq.mn и-мэйл хаяг уруу өөрсдийн суудаг цаг, нэр кодын хамт явуулна уу. Явуулсан хүүхдүүд дахин явуулах шаардлагагүй. Бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу чинь хэрэгцээт мэдээлэл(шалгалтын хуваарь, сорил, б/д г.м) илгээж байна.

Сервер шинэчилж байна

cdeq.mn дээр хост хийсэн хичээлийн материалууд татах боломжгүй байгааг анхаарна уу. Серверээ шинэчилж байгаа тул ойрын хугацаанд ажиллахгүй байх.

Friday, February 12, 2010

Цаг солигдов

Жаргалсайхан багшийн Пүрэв-7 цагийн лаб Мягмар гарагийн -7 цаг болж солигдлоо. Ирэх долоо хоногт цагаан сар гээд орохгүй учраас 5 -р долоо хоногт Мяг-7 дээрээ орно.