Wednesday, February 9, 2011

Лаб-ын ажил гүйцэтгэхэд түгээмэл тулгарч буй асуудлууд

Лаб-ын ажилаа үзүүлж чадаагүй болон үзүүлсэн боловч сайн ойлгоогүй оюутнуудад лаб-ын ажил хийхэд тургарч буй асуудлуудыг тайлбарлан оруулав.

Жишээ 1: Lab.java файл
Энэ тохиолдолд Lab.java файл c:\cs203\Lab.java байрлалд хадгалагдсан.

class Lab{
public static void main(String[] vals){
System.out.println("Hello world");
}
}

1. Ямар нэгэн текст засварлагч дээр програмын кодоо бичнэ. (notepad, notepad++ ...)
2. Таны бичсэн кодын main функцыг агуулсан классын нэрээр файлаа нэрлэх бөгөөд файлын өргөтгөл нь java байна. ( Манай жишээнд: Lab.java - том жижиг үсгийн ялгаатайг анхаарна уу)
3. Програмаа ажилуулахын тулд комманд промтыг нээнэ. Start -> All programs -> Accessories -> Command Promt
4. Гарч ирэх цонхон дээр тухайн програмын кодоо буюу Lab.java файлыг агуулсан хавтсанд шилжинэ.
Үүний тулд: cd коммандыг ашиглана.
Манай тохиолдолд: cd \cs203 гэсэн команд өгнө
5. Өөрийн бичсэн *.java файлаа байт код руу хөрвүүлнэ.
Үүний тулд: javac Lab.java гэсэн команд өгнө
Хэрэв энэ команд 'javac' is not reconized as ... ийм хэлбэрийн алдаа өгж байвал та javac.exe файлыг агуулсан хавтасыг зааж өгөх хэрэгтэй.
Үүний тулд манай тохиолдолд: path C:\Program Files\Java\jdk1.6.0\bin гэсэн командыг өгнө.
Харин өөр алдаа өгж байвал таны бичсэн програм syntax-ын алдаатай байна гэсэн үг.
6. Ямарч алдаа өгөөгүй бол одоо програмаа дараах командаар ажилуулана.
Үүний тулд: java Lab гэсэн командыг өгнө.
7. Жава програм том жижиг үсэг ялгаатайг анхаарна уу! Болохгүй бол дахин 1-р алхамаас 7 хүртэл нягтлана уу.

Жишээ 2: Lab.java файл (Package ашиглав)
Энэ тохиолдолд Lab.java файл c:\cs203\mypack\Lab.java байрлалд хадгалагдсан.

package mypack;
class Lab{
public static void main(String[] vals){
System.out.println("Ene jisheend package ashiglav.");
}
}
1. Энэ тохиодолд програмаа ажилуулахдаа package-аа агуулсан хавтсанд эхэлж шилжинэ.
Үүний тулд: cd \cs203
2. javac mypack\Lab.java гэсэн командаар байт код руу хөрвүүлнэ.
3. java mypack.Lab гэж програмаа дуудаж ажилуулна.

3 comments:

  1. bagshaa path C:\Program Files\Java\jdk1.6.0\bin gdg.g chin haana ni bichiin

    ReplyDelete
  2. CS203 BUH LABORATORY ZARNAAAAA. AVAHIIG HUSVEL MAILAA BICHIJ ULDEENE UU

    ReplyDelete
  3. 3-aar alhamiig unshaarai Command Prompt tsonhiig neej bichne

    ReplyDelete