Friday, May 21, 2010

Блогын хандалт

Хичээлийн блогыг анх нээгээд Google analytic -т профайлыг нээж хандалтанд анализ хийсэн юм. Өнөөдрийн байдлаар манай хичээлийн блогруу Монгол, Орос, АНУ -с нийт 3868 зочин хандаж 9614 удаагын хуудсыг ачааллаж, дунджаар 4 минут 34 секундын хугацаанд саатжээ.

Мөн агуулга тус бүр дээр Оноо-828, Лаб-611, Лекц-428, Бие даалт-366 удаагын даралт хийгдсэн байна. Эхний долоо хоногуудад Лаб дээр дарсан хандалт нь харьцангуй их байсан.

Хандалтууд ихэчвлэн шууд хаягаар, blogger.com, mail.yahoo.com мөн google -р жава, объект хандалтат технологи" түлхүүр үгүүдээр хайлтанд илэрч байжээ. И-мэйлээр явуулсан мэдээлэлд блогруу буцах линктэй байснаас yahoo mail -с дамжиж хандсан хандалт их байгаа нь харагдаж байна.

Вэб үзсэн үзүүлэгч програмын 82.8%-Firefox, 8.6%-Chrome, 7,24%-IE байгаа нь манай оюутнууд Internet Explorer ашиглах нь эрс буурсан гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна.

2 comments:

  1. bagshaa naadhaa ta yag yaj medsiin bi surmaar baina anh blogoo neehdee tiim neg yumand burtguulddegiimuu?

    ReplyDelete