Бие даалт 01 - Жава Өгөгдлийн төрөл, оператор
УДИРДАМЖ:
Энэ бие даалтын ажлаар бид жава хэлний өгөгдлийн төрлүүд, жава хэлний операторууд түүн дээр хийгдэх үйлдлүүд, жава хэлний оролт гаралтын аргуудын тухай судлаж бодит практик дээр турших болно.
АШИГЛАХ МАТЕРИАЛ:
java.sun.com
google.mn search keyword:"java data types, java operators, java input output tutorial, examples"
JAVA 2 - Энхжаргал багшийн ном
Лекцийн материалууд
ДҮГНЭХ ХЭЛБЭР:
Бие даалт 1 нь нийт 5 оноотой.
Шалгах эцсийн хугацаа 7 -р долоо хоногийн Баасан гараг буюу 03-13ны 18:00 (цагийн юм цагтаа, хугацаа хэтэрвэл тооцохгүй тул эртхэн үзүүлвэл хялбар байх болно)
ШАЛГУУЛАХ:
Оюутан тус бүр бие даалтын ажлыг лабораторын багшийнхаа бие даалтын цаг дээр лабораторын компьютер дээр эсвэл notebook дээр програмаа ажилуулж шалгуулж цаасан дээрх тайлангийн(программын эх кодыг хавсаргана) хамт хамгаалж оноогоо авна.
ШААРДЛАГА:
-Оюутны хийсэн жишээ Програм нь бие даалтын даалгаварт тусгагдсан бүх ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлж обьект хандлагат аргыг ашигласан байх хэрэгэтэй.
-Тайлан нь оюутны код, нэр, лабораторын цаг, багшийн нэр, бие даалтын даалгаврын зорилго, онолын судалгаа, програмын кодыг тайлбарын хамт тусгасан байх хэрэгтэй.
ДААЛГАВАР:
Бие даалтын ажил 1 нь үндсэн 2 хэсэгтэй:
1.) Операторууд
Арифметик опертаор: +,-,/,*,%
Логик оператор: &&, ||, !
Харьцуулах үйлдэл: if else нөхцөл шалгах үйлдлэл, case switch арга
Нэмэгдүүлэх, хорогдуулах: ++, --
Бит үйлдлүүд: &,| ,^
Давталттай цикл: while давталт, for буюу параметрт давтавт, do while буюу дараах нөхцөл давталт
2.) Өгөгдлийн төрлүүд+Оролт гаралт
2.1) boolean, char, byte, short, int, double г.м өгөгдлийн төрлүүд, утгын хязгаарууд , автомат болон гар аргын хоорондын хөрвүүлэлт.
2.2) жава хэлний оролт гаралтын аргууд, файлаас болон гараас хэрхэн утга авдаг args[] массив, scanner класс, bufferedreader -н функцуудын онцлог, ялгаа, тэдгээрийн хэрэглээ.