"Файлтай ажиллах"
Даалгавар: Бие даалтаар хөгжүүлсэн сэдвийн хүрээнд зарим нэг классын объектуудыг файл руу бичих, унших үйлдлийг хэрэгжүүлэх.
Оноо: 3
Хамгаалах эцсийн хугацаа: 15 долоо хоног
Thursday, April 28, 2011
Ж.Золжаргал багшийн оюутнуудын явцын дүн
3-3, 5-6 лаб-ын оюутнууд дүнгээ үзэж 15-р долоо хоногт бахдаж буруу оруулсан дүн байвал засуулна уу.
https://spreadsheets.google.com/ccc?key=0Agy8N34zEKcudDRVa3N5OHpYTE9wX2ZPV2xtV0o1MXc&hl=en
https://spreadsheets.google.com/ccc?key=0Agy8N34zEKcudDRVa3N5OHpYTE9wX2ZPV2xtV0o1MXc&hl=en
Хаяглалт:
Дүн
Monday, April 25, 2011
Java - Stream, Input, Output жишээ - 1
Лекц 14-дээр java.io сангийн тухай дэлгэрэнгүй байгаа тул цаг гаргаж уншахыг зөвлөж байна.
Энэ нийтлэлд Java-н хялбархан гараас унших, файлтай ажиллах жишээ оруулахаар зорилоо.
java.io - гэдэг санд Java-н оролт гаралт (I/O)-той ажиллах бараг бүхий л классууд байдаг гэхэд болно. Объект, хувьсагч, массив гээд дурын өгөгдөл, тэмдэгтийг дэмждэг тул та бүхэн хөгжүүлж буй сэдэвтээ файлтай ямар нэгэн байдлаар ажилладаг байхаар хийх хэрэгтэй. Оролт, гаралтын урсгалыг ашиглахын тулд програмдаа java.io санг импорт хийх хэрэгтэй. Үүний тулд эх кодын эхний мөрөнд import java.io.*; гэж бичнэ. * гэдэг нь тухайн java.io санд байгаа бүх классуудыг оруулж ашиглана гэж програмдаа ойлгуулж байгаа юм. io сангаас гадна маш олон урьд нь хөгжүүлж бэлэн болсон сангууд байдаг. Бид шинээр хийхээс өмнө урьд нь хийсэн сангуудыг судлаж ашиглах нь цаг хэмнэнэ.
1. КОНСОЛООС ӨГӨГДӨЛ УНШИХ:
Java-н консолоос оролт авч уншихдаа System.in -г ашигладаг. BufferedReader гэсэн объектэд System.in-г дамжуулснаар тэмдэгтийг урсгалыг унших боломжтой болж байгаа юм.
Жишээ код:
BufferedReader br = new BufferedReader(new
InputStreamReader(System.in));
BufferedReader-н объект нэгэнт үүссэн бол бид read() аргаар тэмдэгтүүдийг, readLine()- аргаар String-г консолоос уншиж болно.
ЖИШЭЭ 1
// BufferedReader ашиглаж консолоос тэмдэгт(characters) өгөгдөл унших нь. Хэрэглэгч 'q' дарвал програм хаана.
import java.io.*;
class BRRead {
public static void main(String args[]) throws IOException
{
char c;
// System.in -г BufferedReader объектэд дамжуулж байна
BufferedReader br = new BufferedReader(new
InputStreamReader(System.in));
System.out.println("Garaas, 'q' darj programmiig duusgana uu.");
// тэмдэгт уншиж байна
do {
c = (char) br.read();
System.out.println(c);
} while(c != 'q'); // c хувьсагч нь String биш тэмдэгт учраас шууд != харьцуулж болно.
}
}
Програмын гаралт:
Garaas, 'q' darj programmiig duusgana uu.
cs203fileq
c
s
2
0
3
f
i
l
e
q
ЖИШЭЭ 2
// BufferedReader ашиглаж консолоос String унших нь
import java.io.*;
class BRReadLines {
public static void main(String args[]) throws IOException
{
// System.in ашиглаж BufferedReader -н объектийг үүсгэж байна
BufferedReader br = new BufferedReader(new
InputStreamReader(System.in));
String str;
System.out.println("String temdegtuudee oruulna uu.");
System.out.println("Ta 'end' gej bichij programiig duusgan uu.");
do {
str = br.readLine();
System.out.println(str);
} while(!str.equals("end")); // энэ удаад str хувьсагч нь String учраас != харьцуулж болохгүй. str.equals() -гэсэн аргыг дуудаж харьцуулна
}
}
Програмын гаралт:
String temdegtuudee oruulna uu.
Ta 'end' gej bichij programiig duusgan uu.
Negdugeer mor
Hoyordugaar mor
Guravdugaar mor
end
2. КОНСОЛ РУУ ӨГӨГДӨЛ БИЧИХ:
Бидний өнөөдрийг хүртэл дэлгэцэнд хэвлэхдээ энэ аргыг ашиглаж байсан. Консол руу өгөгдөл бичих нь print( ), println( )-г ашигладаг гэж өмнө үзсэн. Энэ нь System.out байтын урсгалын классыг ашиглаж дэлгэцэнд гаргадаг.
ЖИШЭЭ 3
import java.io.*;
// System.out.write() аргыг ашиглана
class WriteDemo {
public static void main(String args[]) {
int w;
w = 'A';
System.out.write(w);
System.out.write('\n');
}
}
//Дээрх программын гаралт нь A гэсэн тэмдэгт байх болно.
// Мөр, мөрөөр бичих эсэхээс шалтгаалж
// print(), println() гэсэн аргуудыг ч бас ашигладаг.
БИЕ ДААЛТ нөхөж хамгаалах, дvгнэх заалт
Бие даалтын ажил нөхөж хамгаалах, дүгнэх заалт:
- Бие даалтын ажил№1 буюу Бие даалтын явцаа заасан хугацаанд үзүүлж, хэлэлцсэн оюутнууд 0, бие даалтаа үзүүлээгүй оюутнууд -4 оноогоор, дүгнэгдэнэ.
- Бие даалтын ажил№2 буюу Бие даалтын нэгтгэлээ заасан хугацаанд хамгаалсан оюутнууд багшийн зөвшөөрлөөр 14-15 долоо хоногт багтаан өөрийн хийсэн ажлаа төгөлдөржүүлэн сайжруулж бүтэн оноогоо авах боломжтой. Тухайлбал, багшийн зүгээс засаж сайжруулах шаардлагатай гэж үзсэн хэсгийг баяжуулан сайжруулах, мөн бие даалтын ажлын бичиг баримтын дүгнэлт хэсэгт бие даалтын ажил гүйцэтгэх явцад гарсан хүндрэл, алдааг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа жагсааж бичих гэх мэт
- Бие даалтын ажил№2 буюу Бие даалтын нэгтгэлээ заасан хугацаанд хамгаалаагүй 1 долоо хоног хоцорч хамгаалсан бол тухайн ажлын гүйцэтгэлээр дүгнэсэн онооны тал хувиар дүгнэгдэнэ. 2 долоо хоног хоцорч хамгаалсан ажил оноо авахгүй.
Хаяглалт:
Бие Даалт
Saturday, April 23, 2011
Сорилын дүн
Анхаар!
- 15 долоо хоногийн даваа гариг гэхэд багш нар лабораторийн цаг тус бүрээр Сорил2-ийн дүнгээс бусад оноог хичээлийн вэбэд нийтлэх тул бүхэн Сорил№2-оос өмнө өөрийн явцын болон Сорил1-ийн оноогоо вэбээс харж баталгаажуулна уу!
16 долоо хоногт дүнгийн баазад өөрлчлөлт орохгүйг анхаар!!!
Хаяглалт:
Сорил
Явцын сорил 2
Явцын сорил 2-ийг 2011.05.07-ны бямба гаригт 15:00 цагаас 130, 205, 206 тоот өрөөнд авах болсоныг мэдэгдье!
Хаяглалт:
Зарлал
Wednesday, April 20, 2011
Unicode хөрвүүлэгч
Зарим лекц, лабораторын ажлын үсгийн фонт нь танигдахгүй байвал танигдахгүй байгаа үгээ хуулж аваад http://url.cdeq.mn/unicode хаягаар орж Unicode-руу хөрвүүлж уншина уу.
Friday, April 15, 2011
String харьцуулах
String s = "Bataa", t = "Dorjoo";
if (s == t) // Зөв юм шиг боловч тэмдэгтийг ингэж харьцуулах нь буруу
if (s.equals(t)) // Зөв
if (s > t) // Буруу
if (s.compareTo(t) > 0) // Зөв
if (s == t) // Зөв юм шиг боловч тэмдэгтийг ингэж харьцуулах нь буруу
if (s.equals(t)) // Зөв
if (s > t) // Буруу
if (s.compareTo(t) > 0) // Зөв
Хаяглалт:
Тэмдэглэл
Friday, April 8, 2011
Нэмэлт онооны ажил
Нэг нь олонтой гэсэн Бүрдмэл харьцааг хэрэгжүүүлж турших.
Тухайлбал: Бодит амьдрал дээр
Тухайлбал: Бодит амьдрал дээр
- Машин 4 дугуйтай.
- Уншигч 3 ном авах эрхтэй
- Албан хаагч хэд хэдэн дипломтой гэх мэт "нэг нь олонтой" гэсэн холбоосоор холбогдох бүрдмэл харьцаа тохиолддог.
Лаб№10
Бүрдмэл харьцаа
- "Computer has a monitor" ба "Computer has a speaker" гэсэн бүрдмэл харьцааг тодорхойлж хэрэгжүүлэх жишээ код бич.
- Хэлэлцэх асуудал:
- Бүрдмэл харьцаа, түүний хэрэглээний ач холбогдол
- Composition болон Aggregation холбоосуудын хоорондын ялгааг тайлбарлаж тодорхой жишээ гарга.
Thursday, April 7, 2011
Wednesday, April 6, 2011
Saturday, April 2, 2011
Лаб№9
Ирэх 7 хоногийн (04/04/2011-04/08/2011) Лабораторийн цаг дээр ирэхдээ "интерфейс"-ийг бие даалтын ажилдаа нэмж хэрэгжүүлээд ирээрэй! Энэ нь лабораторийн ажлын 2 оноогоор дүгнэгдэхээс гадна бие даалтын чинь нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл, Лабораторийн багш нар ирэх 7 хоногт зөвхөн "интерфейс"-ийг хэрхэн хэрэгжүүлсэнийг тань шалгаад зогсохгүй, та бүхний бие даалтын ажил ерөнхийдөө ямар явцтай явж байгаа, цаашид бие даалтын ажил гүйцэтгэхдээ юун дээрээ анхаарах, юуг засаж сайжруулах шаардлагатайг тань оноо хасахгүйгээр хэлж зөвлөх тул Та бүхэн ирэх 7 хоногт (04/04/2011-04/08/2011) лабораторийн хичээлдээ идэвхитэй оролцоорой!
Хаяглалт:
Лаб
Бие даалт №2
Бие даалтын ажлын 2 хамгаалах
Програмын үр дүн: Бие даалт №2-д өгөгдсөн ойлголтуудыг хэрэгжүүлэх. Тэгэхдээ Бие даалтын ажил№1-ээр бичсэн код дээрээ үргэлжлүүлж бичээрэй! Сонгосон сэдвийн хүрээнд тань зарим нэг ойлголтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байвал (хийсвэрлэхэд хүндрэлтэй бол) тухайн ойлголтыг хэрэгжүүлсэн, өөр бусад жишээг интернет бусад сурах бичигээс хайж олоод туршиж үзээд оноогоо дүйцүүлэн тооцуулж болно.
04/04/2011-04/08/2011 хооронд Лабораторийн цаг дээр ирэхдээ "интерфейс"-ийг бие даалтын ажилдаа нэмж хэрэгжүүлээд ирээрэй! Энэ нь лабораторийн ажлын 2 оноогоор дүгнэгдэхээс гадна бие даалтын чинь нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл, Лабораторийн багш нар ирэх 7 хоногт зөвхөн "интерфейс"-ийг хэрхэн хэрэгжүүлсэнийг тань шалгаад зогсохгүй, та бүхний бие даалтын ажил ерөнхийдөө ямар явцтай явж байгаа, цаашид бие даалтын ажил гүйцэтгэхдээ юун дээрээ анхаарах, юуг засаж сайжруулах шаардлагатайг тань оноо хасахгүйгээр хэлж зөвлөх тул Та бүхэн ирэх 7 хоногийн лабораторийн хичээлдээ идэвхитэй оролцоорой!
Реферат бичих: Агуулгын хувьд Бие даалт№1 болон Бие даалт№2-оор хэрэгжүүлсэн ОХТ-ийн онолын ойлголтуудыг багтаасан байна. Онолын ойлголт тус бүрээр тухайн ойлголтын онцлог хэрэглээний ач холбогдлын талаар товч дурдаад өөрийн системдээ тухайн ойлголтыг бодит амьдралын шаардлагатай уялдуулан хэрхэн хэрэгжүүлсэнээ тайлбарлаарай!
Хаяглалт:
Бие Даалт
Friday, April 1, 2011
Блогыг ДИНАМИК үздэг боллоо
Блогын нийтлэл, сэтгэгдлүүдийг илүү хурдтай, илүү хялбараар үздэг "Динамик Блог" гэсэн боломж нэмэгдлээ. Ялангуяа интернэтийн хурд удаан байгаа энэ үед динамикаар үзсэнээр оюутнууд та бүхэн вэб хуудас ачаалагдаж дуусахыг хүлээхэд биш програмаа бичихдээ цагаа зарцуулж чадна.
Дэлгэцийн баруун дээд буланд байрлах DNV цэсэн дээр дарж динамикаар үзнэ үү. Түүнчлэн "Flipcard, Mosaic, Sidebar, Snapshot, Timeslide" зэрэг төрөл бүрийн дизайнтайгаар үзэж болно.
Хаяглалт:
Тэмдэглэл
Subscribe to:
Posts (Atom)